Нийтэлсэн өдөр: 2022.09.12, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хамгаалал, жендер, оролцооны талаар баримтлах бодлого батлах тухай, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхий ассемблейд оролцсон танилцуулга, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дүрмийг шинэчлэн найруулах, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын улаан загалмай хорооны дүрэмтэй уялдуулан боловсруулах ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Мөн Дунд шатны хорооны тогтвортой хөгжлийн үзүүлэлтийн хэрэгжилтийн байдалтай танилцах шугамаар Улаанбаатар Төмөр Замын Улаан загалмай хорооны үйл ажиллагаатай танилцлаа.