МУЗН-ийн Түншлэл-олон улсын уулзалтын үр дүнгийн тухай

Нийтэлсэн өдөр: 2016.12.13, мягмар
 

     Олон Улсын уулзалтад Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооноос 5 төлөөлөгч, Олон Улсын Улаан Загалмай Хорооноос 1 төлөөлөгч, Их Британийн Улаан Загалмай Нийгэмлэгээс 1, Австралийн Улаан Загалмай Нийгэмлэгээс 1, Нидерландын Улаан Загалмай Нийгэмлэгээс  2,  Финляндын Улаан Загалмай Нийгэмлэгээс 1, Норвегийн Улаан Загалмай Нийгэмлэгээс 1, Японы Улаан Загалмай Нийгэмлэгээс 2, Хятадын Улаан Загалмай Нийгэмлэгээс 2 төлөөлөгчид оролцлоо. /Нэрсийн жагсаалтыг хавсаргав/

 

Уулзалтын эхний өдөр МУЗН-ийн Үндэсний чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэхэд байгууллагын хөгжлийн асуудлыг тэргүүлэх чиглэл болгон дэвшүүлж, “Шинэ үе-шинэ боломж” илтгэлийг нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд тавив.

 

Уулзалтын нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны сайд Л.Болд оролцож, үг хэлсэн нь Түншлэл-олон улсын уулзалтын нэр хүнд, үр нөлөөг дээшлүүлэх чухал алхам болсон юм.

 

Нээлтийн арга хэмжээнд Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, JICA, KOICA болон НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн төлөөлөгчид, Тэргүүн нар Оросын Холбооны улс, ХБНГУ, Турк улсын Элчин сайд нар, БНХАУ, Япон улсын ЭСЯ-ны төлөөлөгчид оролцов.

 

Эхний өдрийн хуралдааны илтгэл-хэлэлцүүлэг байгууллагын хөгжлийн асуудалд чиглэв.

 Уулзалтын 2 дахь өдөр Үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, нэг цонхны бодлого хэрэгжүүлэх, Олон нийтэд тулгуурласан хөтөлбөр төслийн үр нөлөөг дээшлүүлэх, үр дүнд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар илтгэлүүд хэлэлцүүлэв.

 

Уулзалтын төгсгөлд Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо, Олон Улсын Улаан Загалмай Хороо, Үндэсний нийгэмлэгийн төлөөлөгчид МУЗН-ийн шинэчлэлийн бодлого, Стратеги-2020 зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлж, үг хэлсэн болно.

 

 Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Зүүн Өмнөд Ази Номхон Далайн бүсийн Төлөөлөгчдийн газрын орлогч дарга Наоки Кокава, Зүүн Өмнөд Азийн бүсийн Төлөөлөгчдийн газрын дарга Мартин Фаллер болон Олон Улсын Улаан Загалмай Хорооны Бээжин дэх зохицуулагч Ирис Вон Бэргэлин нар болон Үндэсний нийгэмлэгүүдийн төлөөлөгчид МУЗН-ийн шинэчлэлийн бодлого, үйл ажиллагаа болон Түншлэл-олон улсын уулзалтын зохион байгуулалтыг өндрөөр үнэлэв.

 

Цаашдын хамтын ажиллагааны чиглэл:

1. Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо:

МУЗН-ийн байгууллагын хөгжлийн асуудалд бүх талаар дэмжлэг үзүүлнэ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийг дэмжинэ.

2. Олон Улсын Улаан Загалмай Хороо:

Олон улсын Хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлах чиглэлээр хамтран ажиллана.

2014 оны 6-р сард Бээжин дэх Төлөөлөгчийн газраас 2 хүн ирж ажиллана.

Хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлан түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уралдаан зохион байгуулна.

Багш нарт зориулсан сургалтын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ.

3. Их Британийн Улаан Загалмайн нийгэмлэг: 

Нийгмийн халамжийн хөтөлбөр, төслийг ирэх 3-4 жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Байгууллагын хөгжлийн асуудалд дэмжлэг үзүүлнэ.

4. Австралийн Улаан Загалмайн нийгэмлэг: 

Хамтын ажиллагаагаа сэргээнэ.

2015 оны төсөвт тодорхой төслийн саналыг тусгах боломжтой.

2014 онд МУЗН-ийн ажилтнуудыг чадавхижуулах, сургалтад хамруулахад тусалж болно.

Сайн дурын ажилтны хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. /2 ажилтан ажиллуулж байгаа/

5. Нидерландын Улаан Загалмайн нийгэмлэг: 

10 жилийн хамтын ажиллагааны хөтөлбөр, “Ус-эрүүл ахуй” төсөл энэ жил дуусах гэж  байгааг онцлон тэмдэглэв.

2014 оны 9 сар хүртэл төслийн санхүүжилтийг үргэлжлүүлнэ.

Хоёр талын хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ онд 100 мянган евро нэмж олгохоор шийдвэрлэв.

Хүүхдийн зусланд болон МУЗН-ийн төв байрны засварт тодорхой хэмжээний санхүүжилт өгч, Байгуѻийн санхүүжилтийг үргэлжлүүлнэ.

8. Японы Улаан Загалмайн нийгэмлэг: 

“Найрамдал-4” төсөл үргэлжлэн хэрэгжинэ.

Шинээр хамтарч ажиллах нөхцөл байдлын судалгаа хийнэ.

Хувцасны тусламж үзүүлнэ. Гэхдээ тээвэрлэлтийн зардлын зарим хэсгийг МУЗН хариуцах боломжийг судалж үзэхээр тогтов.

JICA-гийн шугамаар сайн дурын ажилтан ажиллуулахад дэмжлэг үзүүлнэ гэв.

“Хакамори” сангийн хариуцаж байгаа Япон цэргийн дурсгалын цогцолборыг МУЗН үргэлжлүүлэн хариуцах нь зүйтэй, хэзээнээс эхлэн шууд энэ ажлыг шилжүүлж авахаа мэдэгдэхийг хүссэн болно.

9. Хятадын Улаан Загалмайн нийгэмлэг:    

2014 оны 10-р сард МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболдыг айлчлал хийхийг урьсан.

Хамтын ажиллагааны чиглэлийг айлчлалын үеэр тодорхойлох санал тавив.

МУЗН-ийн Хэвлэх үйлдвэрийн ажилтай танилцаж, цаашид хэрхэн ажиллуулах тухай саналаа ирүүлэхийг хүссэн болно.

      МУЗН-ийн Түншлэл-олон улсын уулзалтын мөрөөр цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, төлөвлөгөөг гаргаж, Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо, Олон Улсын Улаан Загалмай Хороо, Үндэсний нийгэмлэгүүдэд хүргүүлэхээр тохиров.

МУЗН-ийн  Түншлэл-олон улсын уулзалтыг зохион байгуулахад Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Бээжин дэх Төлөөлөгчдийн газрын дарга Мартин Фаллер, Суурин Төлөөлөгч Тор Даниелссон нар бүх талын дэмжлэг үзүүлж, санхүүжилтын асуудлыг хариуцав.

Үндэсний нийгэмлэгээс Түншлэл-олон улсын уулзалт зохион байгуулахад 1,7 сая төгрөг зарцуулав.

Удирдах Зөвлөлийн гишүүн С.Золжаргал, А.Оюунгэрэл нар салбар хуралдааныг удирдав.

МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболдын санал санаачилга, дэмжлэгийг Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо, Олон Улсын Улаан Загалмай Хороо, Үндэсний нийгэмлэгийн төлөөлөгчид өндрөөр үнэлж байсныг энд онцлон тэмдэглэж байна.

 

МУЗН-ИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ГАЗАР