Анхны тусламжийн цахим сургалт эхэллээ

Нийтэлсэн өдөр: 2022.09.12, даваа


Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан загалмай байгууллага болон Монголын Улаан загалмай нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Анхны тусламжийн сургагч багш бэлтгэх нэмэлт гэрээний дагуу Анхны тусламжийн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж эхэллээ. Сургалт 2022 оны 09 дүгээр  сарын 13-17-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нийслэлийн 9-н дүүргийн Дунд шатны хорооны арга зүйч, сайн дурын идэвхтнүүд нийт 50 хүн хамрагдаж байна.

Оролцогчид сургалтад хамрагдсанаар Дунд шатны Улаан загалмайн хорооны арга зүйчид, сайн дурын идэвхтнүүд анхны тусламжийн мэдлэг чадварыг эзэмшиж, яаралтай үед анхны тусламж үзүүлэх чадвартай болно.

Уг сургалтыг энэ онд 4 удаа зохион байгуулж, нийт 200 хүнийг хамруулна.