“Гамшиг, онцгой байдлын үеийн нийгмийн эрүүл мэнд” А түвшний сургалт боллоо

Нийтэлсэн өдөр: 2022.08.24, лхагва


Монголын улаан загалмай нийгэмлэг Австралийн Улаан загалмайн дэмжлэгээр “Гамшиг, онцгой байдлын үеийн нийгмийн эрүүл мэнд” А түвшний сургалт зохион байгууллаа. Сургалт 2022 оны 08 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд  болов. Сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Улаан загалмайн Дунд шатны хороодын Эрүүл мэнд хариуцсан арга зүйч нар хамрагдсан юм. Сургалтаар гамшиг, онцгой байдлын үеийн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах мэдлэг олгож, чадавхжуулав. Сургалтыг МУЗН-ийн Эрүүл мэндийн зөвлөх Б.Гантулга, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллийн газрын ажилтан Э.Лхагвасүрэн нар удирдан, чиглүүлж ажиллалаа. Сургалтаар Улаан загалмайн Дунд шатны хорооны эрүүл мэндийн арга зүйч гамшиг, онцгой байдлын үед нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрхэн ажиллах, аймаг, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ авах багт орж дэмжлэг үзүүлэн ажиллах юм.