Нийтэлсэн өдөр: 2022.08.10, лхагва
Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран анх удаагаа Нэгдсэн төлөвлөлтийн цахим хурал хийлээ. Нэгдсэн төлөвлөлтийн цахим хурал 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн 2023 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, хэлэлцэв.
Төлөвлөлтийн хуралд Австрали, Америк, Хятад, Япон, Солонгос, Итали, Финляндын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчид болон Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын ажилтнууд оролцлоо.
Энэхүү Нэгдсэн төлөвлөлт нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн 2023 оны үйл ажиллагаанд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон хамтрагч Үндэсний нийгэмлэгүүд хэрхэн уялдах, ямар чиглэлд түлхүү хамтарч ажиллахаа тодорхойлж, нэгдсэн зохицуулалт хийх боломжийг олгож байгаагаараа онцлог юм.