АРХАНГАЙ АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ДУНД ШАТНЫ ХОРООНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Нийтэлсэн өдөр: 2022.08.02, мягмар
АРХАНГАЙ АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ДУНД ШАТНЫ ХОРООНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
Ажлын байрны нэр: Дунд шатны хорооны дарга
Ажлын байрны зорилго:
- Монголын улаан загалмай нийгэмлэгийн хууль, дүрэм,  Стратеги болон Удирдах дээд, дунд шатны байгууллагын шийдвэрийг тухайн орон нутагт (аймаг, дүүрэг) Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны үндсэн зарчмыг мөрдөж хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж, удирдан зохион байгуулна.
Үйл ажиллагааны чиглэл:
1. Олон улсын Хүмүүнлэгийн эрх зүй, Монголын улаан загалмай нийгэмлэгийн стратегийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг тухайн аймаг, дүүрэгт хэрэгжүүлнэ.
2. Монголын улаан загалмай нийгэмлэгийн дүрэм, журам, Стратегийн бодлогын  хүрээнд орон нутгийн онцлогт тохирсон Хүмүүнлэгийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
3. Гишүүнчлэлчийн эгнээг өргөжүүлэх, бүртгэлжүүлэх, татвар хандивыг төвлөрүүлэх ажлыг Дүрэм хэрэгжүүлэх журмын хүрээнд зохион байгуулна.
4. Анхан шатны хороод, сайн дурын идэвхтэн сонгуультаныг мэргэжил арга зүйн тогтвортой удирдлагаар хангана.
5. Дунд шатны хорооны үйл ажилагааны болон санхүүгийн төлөвлөгөө, төсөвлөлтийг боловсруулж,  үр дүнтэй хэрэгжүүлнэ.
6. Орлого нэмэгдүүлэх, хөрөнгө арвижуулах үйл ажиллагааг холбогдох журмын дагуу зохион байгуулж, МУЗН-ийн Ерөнхий Нарийн Бичгийн Даргатай хийсэн үр дүнгийн гэрээг бүрэн хэрэгжүүлж тайлагнана.
7. Анхан шатны хорооны хөрөнгө, санхүүгийн зарцуулалтад хяналт тавьж, удирдлагаар хангана.
8. Дунд шатны хорооны түвшинд хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлнэ.
9. Орон нутгийн төр, захиргааны болон бусад байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дэмжлэг авч хамтран ажиллах, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулна. 
10. Дунд шатны хорооны үйл ажиллагааны минимум стандартыг  хангаж ажиллана.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй эмч, багш, нийгмийн ажилтан, эрх зүйч, эдийн засагч байх;
- Бусдыг манлайлах, удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;
- Англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй байх; 
- Компьютерийн албан хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай байх;
- Үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх;
- Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн ёс зүйн хэм хэмжээг хангасан байх;
Материал хүлээж авах эцсийн хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 18.00 цаг хүртэл МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газарт болон undram.ch@redcross.mn хаягаар хүлээн авна.
- Сонгон шалгаруулалтын хугацааг жич зарлана. Сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүн хүн бүртэй ярилцлага хийнэ.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар
- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт 
- 2 хувь цээж зураг 
Холбоо барих утасны дугаар: 86062909

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ГАЗАР