Нийтэлсэн өдөр: 2022.08.02, мягмар
Монголын улаан загалмай нийгэмлэг, НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсрол, шинжлэх яам хамтран сумын цэцэрлэг, сургууль, дотуур байрын ус ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, Ковидын үед боловсролын салбарын тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор “Зөөврийн ариутгалын кварцын гэрэл” нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/;
2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
3. Компанийн сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан;
4. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг;
5. Албан бичиг бүхий үнийн санал /Нийлүүлэх хугацаа, Улаанбаатар хүртэл тээвэрлэх нөхцөлийг дурдах/;
6. Бүтээгдэхүүний олон улсын чанарын гэрчилгээ;
7. Бүтээгдэхүүний дээж.
Үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 00 минут
Хаяг: Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр, 304 тоот.
Холбоо барих утас: 89980173