Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
ОУУЗУХСНХ-оос хэрэгжүүлж буй “Залуучуудын оролцооон дээр тулгуурлан зан үйлийг өөрчлөх нь” сэдэвт сургалтыг ХЗХ-ий төвийн клубын гишүүн Ч.Ундрам, О.Одмаа нар Баянхонгор аймгийн хүүхэд залуучуудын дунд 2014 оны 10-р сарын 03,04-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг МУЗН-ийн "Гамшгийн менежмент"-ийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан бөгөөд гамшгийн бэлэн байдал, шийдвэр гаргалт, сонголт зэрэг сэдвүүдийн дасгал тоглоомуудыг сургалтандаа түлхүү ашигласан нь тус сургалтын онцлог байсныг дурдахад таатай байна. Тоглоом, дасгал ажлын аргууд дээр тулгуурлан залуучуудыг оролцоог идэвхжүүлэх, ярилцлага, санаа бодлоо хуваалцах зэрэг оролцоон дээр нь тулгуурлан тэдний хандлагад эерэгээр нөлөөлөх зорилготой сургалтаа цаашид 21 аймаг, 9 дүүргийн хүүхэд залуучууддаа хүргэн ажиллахаар бид төлөвлөн ажиллаж байна.