Нийтэлсэн өдөр: 2022.05.09, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэг, Глобаль сангийн дэмжлэгтэй Cүрьеэгийн эмийн эмчилгээ хийлгэж байгаа болон зорилтот бүлгийн 450 өрхөд 3 сарын турш хүнсний багц олгох ажлын хүрээнд доор дурдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Хүнсний багц тус бүрийн барааны үзүүлэлт
Битүүмжилсэн үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Тээвэрлэх нөхцөл: 450 багцыг 2022 оны 03 сараас 2022 оны 6 сар хүртэл хугацаанд сар бүр нийлүүлнэ. Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/
2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
4. Албан бичиг бүхий битүүмжилсэн үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/
5. Бүтээгдэхүүний дээж, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ
6. Компанийн сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 00 минут
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах: МУЗН-ийн Төв байр, 305 тоот
Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр. СБД 1-р хороо, Улаанбаатар хот, Утас (+976)-77770508