Нийтэлсэн өдөр: 2022.04.21, пүрэв
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Батсүмбэр сумын Ахмад настны үндэсний төвд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтаар Ахмад настны үндэсний төвийн ажилтан, үйлчлүүлэгч нарт “Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх" нь сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлж, ярилцаж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор цаасан урлалын сургалт зохион байгуулж, бүтээл хийлгэж, хамтдаа дуулж, бүжиглэж, хуулийн зөвлөгөө өгөх, үс засах үйл ажиллагааг зохион байгуулав. Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Адъяадорж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын ахлах ажилтан А.Мөнхтуул, Төв аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Отгончимэг болон арга зүйч, Сайн дурын идэвхтнүүд чиглүүлэн явуулав.
Монголын улаан загалмай нийгэмлэгээс ахмадын асаргаанд шаардлагатай хананы аюулгүйн бариул, нурууны чигтэй бүс, чиг баригчтай улавч, чийг нэвтрүүлдэггүй дэвсгэр зэрэг асаргаанд шаардлагатай зүйлсийг Ахмадын настны үндэсний төвд гардуулж өгсөн юм.