Төсөл хэрэгжүүлсэн Дунд шатны хороодын туршлага солилцох уулзалт боллоо

Нийтэлсэн өдөр: 2022.03.02, лхагва


 

Олон Улсын Улаан Загалмайн Хорооны санхүүжилттэй “Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээc урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах” төсөл хэрэгжүүлсэн Дунд шатны хороодын ажилтнуудын туршлага солилцох сургалт боллоо.  Сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын ахлах ажилтан А.Мөнхтуул чиглүүлэн явуулж, нийслэлийн 9 дүүргийн 30 гаруй ажилтан, сайн дурын идэвхтнүүд оролцсон юм. Сургалтын үеэр төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, сайн туршлагаа хуваалцаж илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Олон нийтийн оролцоонд тулгуурласан халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Пүрэврагчаа Олон нийтийн оролцоонд тулгуурласан халамжийн үйлчилгээг авч хэрэгжүүлэх нь, Магадлан итгэмжлэхийг авахад бүрдүүлэх материалын жагсаалт, гэрийн асаргаа, ахмадын өдрийн үйлчилгээ, сургалт үзүүлэх үйлчилгээний талаар оролцогчдод мэдээлэл өгөв.