Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
ЗОРИЛГО:
МУЗН-ийн “Үйл ажиллагааны шинэчлэл”-ийн хүрээнд Филлипин Улсын Улаан Загалмай Нийгэмлэгийн ДШХ-той туршлага солилцох аяллыг зохион байгуулна. ОСАС Үндэсний Нийгэмлэгийн үнэлгээ, ВОСА Дунд Шатны Улаан Загалмайн Хорооны үнэлгээний дүнд үндэслэн Филлипин улсын УЗН-ийн Дунд шатны хорооны хөгжил, хүний нөөц, гишүүнчлэл, ЗУЗ, сайн дурын идэвхтний менежмент, орлого нэмэгдүүлэх, хөрөнгө босгох үйл ажиллагаа, төсөвлөлт, төлөвлөлт, тайлагналтын системийг судалж, мэдээлэл цуглуулах. Аялалын хөтөлбөр хавсаргав.
ХУГАЦАА:
2014 оны 9-р сарын 7-ноос 14-ний хооронд 7 хоног.
ОРОЛЦОГЧИД:
Багийн ахлагч: МУЗН-ийн ЕНБДГ-ын Удирдлага Зохицуулалтын газрын дарга Ж.Пүрэвжав
МУЗН-ийн ЕНБДГ-ын Мониторинг Үнэлгээний багийн зохицуулагч А.Дэлгэрмаа
МУЗН-ийн ЕНБДГ-ын Ажилтан Д. Энхцаг
Баян-Өлгий аймгийн УЗДШХ-ны Дарга Х.Ертай /Баруун бүс/
Дархан-уул аймгийн УЗДШХ-ны Дарга Б.Отгонбаяр /Орхон Сэлэнгийн бүс/
Завхан аймгийн УЗДШХ-ны Дарга Б.Энэбиш/Алтайн бүс/
Өмнөговь аймгийн УЗДШХ-ны Дарга Л.Энхжаргал /Говийн бүс/
Хэнтий аймгийн УЗДШХ-ны Дарга М.Өлзийбат/Зүүн бүс/
Баянгол дүүргийн УЗДШХ-ны Дарга Б.Шалшмаа /Төвийн бүс/
Чингэлтэй дүүргийн УЗДШХ-ны Дарга Д.Цэрэнсодном/Төвийн бүс/
ХҮРСЭН ҮР ДҮН:
Филлипин Улсын Улаан Загалмай Нийгэмлэгийн ЕНБДГ-ын үйл ажиллагаа, хөтөлбөр, үйлчилгээтэй дэлгэрэнгүй танилцсан.
Филлипин Улсын Улаан Загалмай Нийгэмлэгийн 3 Дунд шатны хороон дээр багуудад хуваагдан, 3 хоногийн хугацаатай ажиллаж, хороодын өдөр тутмын үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцан туршлага судалсан.
Багийн хуваарь
Филлипин Улсын Улаан Загалмай Нийгэмлэгийн Дунд шатны хороодын орлого нэмэгдүүлэх, хөрөнгө босгох үйл ажиллагаанд оролцож, туршлага хуримтлуулсан. Цаашдаа тэргүүн туршлагуудаас өөрийн хороодын үйл ажиллагаанд нэвтрүүлэх төлөвлөгөөг боловсруулан ажиллана.Филлипин Улсын Улаан Загалмай Нийгэмлэгийн Дунд шатны хороодын гишүүнчлэл, сайн дурын менежментийн системтэй танилцаж туршлага хуримтлуулсан. Цаашдаа өөрийн хороодын үйл ажиллагаанд нэвтрүүлэх төлөвлөгөөг боловсруулан ажиллана.
Филлипин Улсын Улаан Загалмай Нийгэмлэгийн Дунд шатны хороодын төсөвлөлт, төлөвлөлт, тайлагналтын системтэй танилцсан.