Нийтэлсэн өдөр: 2022.03.01, мягмар
Монголын улаан загалмай нийгэмлэг, Глобаль сангийн дэмжлэгтэй “Коронавируст цартахлын хариу арга хэмжээ” хөтөлбөрийн хүрээнд эмзэг бүлгийн 100 өрхөд 6 сарын турш ариун цэврийн багц олгох ажлын хүрээнд доор дурдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Ариун цэврийн багц тус бүрийн барааны үзүүлэлт:
№ | Бүтээгдэхүүн | Тоо, ширхэг | Үзүүлэлт, стандарт |
1 | Гарын саван | 3 ш | MNS 0241:1998, 99,9% Бактерийн эсрэг үйлчилгээтэй |
2 | Гар халдваргүйжүүлэгч | 1 ш | MNS 6159:2010, 99,9% халдваргүйжүүлэгчтэй 100 мл савлагаатай |
3 | Шүдний оо | 1 ш | MNS 5448:2005, MNS 5449:2005 лабораторийн шинжилгээ хангасан, 100 мл савлагаатай |
4 | Амны хаалт | 20 ш | MNS 6623-2 : 2016 лабораторийн шинжилгээ хангасан, |
5 | Шампунь | 1 ш | MNS 4615:1999, 250-300 мл савлагаатай |
6 | Угаалгын нунтаг | 1 ш | MNS 4611:1998, 1 кг савлагаатай |
7 | Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл | 1 ш | 23 см, 8-10 ширхэгтэй |
8 | Ариун цэврийн цаас | 2 ш | MNS 4273:1995, 3 давхар |
Битүүмжилсэн үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/
2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
4. Албан бичиг бүхий битүүмжилсэн үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/
5. Бүтээгдэхүүний дээж, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ
6. Компанийн сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 00 минут
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах: МУЗН-ийн Төв байр, 305 тоот
Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр. СБД 1-р хороо, Улаанбаатар хот, Утас (+976)-77770508