Анхан шатны хорооны дарга, нарийн бичгийн дарга нар чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

Нийтэлсэн өдөр: 2022.02.14, даваа


Аймаг, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс, нэгжийн  Улаан загалмайн Анхан шатны хорооны дарга, нарийн бичгийн дарга нарыг чадавхжуулах сургалт Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд болж байна. Сургалтын үйл ажиллагааг нээж Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэн газрын дарга А.Алтанбагана, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг нар үг хэлсэн юм. Сургалтын гол зорилго нь Онцгой байдлын байгууллагын газар, хэлтэс, салбар нэгжүүдэд байгуулсан Улаан загалмайн Анхан шатны хорооны дарга, нарийн бичгийн дарга нарыг улаан загалмайн үүсэл, хөгжил, үйл ажиллагаатай танилцуулах, тэдний хүмүүнлэгийн үйл ажиллагаатай холбоотой хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, бэртэл гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг олгох аж. Сургалтад Онцгой байдлын ерөнхий газрын Улаан загалмайн дунд шатны хорооны дарга, нарийн бичгийн дарга 21 аймаг, 9 дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс, Үндэсний аврах бригад, нөөцийн салбарын улаан загалмайн Анхан шатны хорооны дарга, нарийн бичгийн дарга зэрэг нийт 70 хүн хамрагдаж байна. Онцгой байдлын газар, хэлтэс, Үндэсний аврах бригад, нөөцийн салбарын Улаан загалмайн Анхан шатны хорооны дарга, нарийн бичгийн дарга нар сургалтад хамрагдсанаар харьяа салбар нэгж дээрээ байгуулсан Улаан загалмайн Дунд болон Анхан шатны хорооны үйл ажиллагааг хариуцах, дунд шатны хороотой хэрхэн уялдаатай хамтран ажиллах, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх талаар мэдлэгтэй, бэртэл гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх чадвартай болох юм.