Сургууль, цэцэрлэг, дотуур байранд 1461 ширхэг ариун цэврийн багц олголоо

Нийтэлсэн өдөр: 2022.02.07, даваа


Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны “Тусгаарлах өрөө”-ний халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр “Коронавируст халдварын хариу арга хэмжээ авах” хөтөлбөрийн хүрээнд 1461 ширхэг ариун цэврийн багц олголоо. 

Үйл ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Ахлах зөвлөх Гэри Роббинс, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин оролцсон юм.

Тусламжид Баян-Өлгий, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, нийслэлийн 9 дүүрэг, Улаанбаатар төмөр замын сургууль, цэцэрлэг хамрагдана. Энэхүү ариун цэврийн багц олгох ажлыг аймаг, дүүргийн Улаан загалмайн хороогоор дамжуулан сургууль, цэцэрлэгүүдэд олгоно.