Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
Гамшгийн мэдээлэл, сургалт сурталчилгааны Говийн бүсэд хамрагддаг Дунд шатны Улаан загалмайн хороодын дарга, арга зүйч, идэвхитэн сонгуультан, хамтран ажилладаг орон нутгийн төр захиргааны байгууллагуудын төлөөлөл, сайн дурынханд МУЗН-ийн гишүүнчлэл, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, шинэ дүрмийн талаар мэдээлэл өгч, санал солилцох, бүсийн гамшиг, ослын үед ажиллах чадавхийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 10 дугаар сарын 1-2-ны хооронд Дундговь аймагт бүсийн сургалт зохион байгуулав. Сургалтын нээлтэд Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ болон ИТХ-ын дарга Улаан Загалмайн хорооны тэргүүн С.Буджав, Тамгын газрын дарга нар оролцож, цаг үеэ олсон, ач холбогдолтой сургалт болохыг онцолсон.
Тус сургалтад Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймгаас нийт 43 хүн хамрагдсан.
Сургалтын чиглүүлэгчээр МУЗН-ийн Мониторинг-Үнэлгээний багийн зохицуулагч А.Дэлгэрмаа, хуулийн зөвлөх Б.Батшагай, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хорооны Д.Цэрэнсодном, Дүрмийн хорооны Нарийн бичгийн дарга Ө.Хонгорзул нар ажиллалаа.
ХҮРСЭН ҮР ДҮН:
Оролцогчид Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Хөдөлгөөний талаар нэгдсэн ойлголттой болсон.
Оролцогчид Үндэсний чуулганаас баталсан МУЗН-ийн дүрэм, “Стратеги- 2020” болон дүрэм хэрэгжүүлэх журам зэрэг баримт бичгийн талаар нэгдсэн ойлголттой болж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх чадавхийг эзэмшлээ.
МУЗН-ийн 75 жилийн ойг угтсан “МУЗН-ийн бодлогын шинэчлэл” сэдэвт санал асуулга, бүлгийн хэлэлцүүлгийг хүний нөөц, аюулгүй байдлын менежмент, гишүүнчлэл, санхүүгийн менежмент, хөрөнгө дайчлах, орлого нэмэгдүүлэх, Дунд шатны хороодын хөгжил, сайн дурын идэвхтний бодлого сэдвээр зохион байгуулж, суурь мэдээлэл цуглуулав.
МУЗН-ийн “Гамшгийн менежментийн хөтөлбөр”-ийн стратеги, зорилтын талаар дэлгэрэнгүй илтгэл тавьж, “Эмзэг байдлын хүчин чадлын үнэлгээ”-ний тайланг танилцуулав.
Олон нийтийн оролцоотой хийсэн “Эмзэг байдлын хүчин чадлын үнэлгээ”-н дээр тулгуурлан аймаг, орон нутаг, бүсийн хэмжээнд гамшгийн чиглэлээр тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулан, шийдвэрлэх арга зам, бүсийн нөөцийн санг бүрдүүлэх талаар хэлэлцсэн.
ИТХ-ын дарга Улаан Загалмайн хорооны тэргүүн С.Буджавтай Дундговь аймгийн Улаан загалмайн Дунд шатны хорооны цаашдын үйл ажиллагаа, хүчин чадлыг бэхжүүлэх талаар санал солилцсон.
Хүмүүнлэгийн үйлсийн төлөө хамтдаа.