Дунд шатны хорооны дарга, нягтлан бодогч нар сургалтад хамрагдаж, үр дүнгийн гэрээ байгууллаа

Нийтэлсэн өдөр: 2022.01.18, мягмар


Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дунд шатны хорооны дарга, нягтлан бодогч нарт зориулсан нэгдсэн сургалт 2022 оны 1 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд боллоо. Сургалтаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа аймаг, дүүргийн Дунд шатны хороодын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулсан юм. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Байгууллагын хүчин чадлын үнэлгээний үр дүн болон төлөвлөгөө, Тогтвортой хөгжлийн шинэчилсэн үзүүлэлт, Хөдөлмөрийн дотоод журам танилцуулж, Сайн дурын идэвхтний хөгжлийн бодлого, стратеги, менежментийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын тухай хуулийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж, Хөдөлмөрийн тухай хуулийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн ахлах шинжээч Ш.Маяа нар танилцуулга мэдээлэл хийсэн юм.