Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн идэвхтэн багш нарыг хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглүүлэгчээр бэлтгэлээ

Нийтэлсэн өдөр: 2022.01.13, пүрэв


 

Монголын улаан загалмай нийгэмлэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй “Залуу сайн дурын идэвхтнийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн идэвхтэн багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт нь хүүхэд, залуучуудыг бага наснаас нь нийгэмд тустай, сайн дурын үйл ажиллагаанд татан оролцуулж, бусдад туслах хүнлэг үзэл хандлага төлөвшүүлэх, сургууль, нийгмийн хөгжилд хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Сургалт 2022 оны 1 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд нийт 45 багш хамрагдав. Сургалтад хамрагдсан багш нар сурагчдын сайн дурын санал санаачилга, үйл ажиллагааг дэмжин, арга зүйгээр хангаж, чиглүүлэн ажиллах чадварт суралцлаа.