Нийтэлсэн өдөр: 2022.01.05, лхагва
Монголын улаан загалмай нийгэмлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын ажилтан А.Мөнхтуул, Хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн ахлагч С.Намсрайжав, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат, Сургалт судалгаа, мэдээлэл хамтын ажиллагааны газрын дарга Ж.Болортамир, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Мөнхтүшиг, Сургалт, судалгаа бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга Р.Өлзий-Орших, Сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамир нар оролцов.
Хамтран ажиллах санамж бичгийн гол зорилго нь Хөдөлмөр эрхэлж буй иргэд, ажилтнуудад ажлын байрны онцлогт тохирсон аюулгүй ажиллах, эрсдэлт хүчин зүйлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн суурь болон аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг олгох, үйлдвэрлэлийн ослын үед анхны тусламжийг үзүүлэх чадвар эзэмшүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах юм.