Нийтэлсэн өдөр: 2014.10.10, баасан
ЭНЭРЭНГҮЙ БАЙХ
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь тулалдааны талбарт шархдагсдад ялгаварлахгүйгээр тусламж үзүүлэх, олон улсын болон үндэсний хэмжээнд хаана ч болов хүнийг зовлон зүдгүүрээс урьдчилан сэргийлэх, хуваалцан хөнгөвчлөх чин хүслээр туслах явдал юм. Түүний зорилго нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүнийг хүн ёсоор хүндэтгэх явдлыг хангуулахад оршино. Хөдөлгөөн нь хүмүүсийн хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагаа болон урт хугацаанд энх тайван байдлыг хөхиүлэн дэмжинэ.
ШУДАРГА БАЙХ
Нийгэмлэг нь хүнийг яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн давхарга, улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй. Хувь хүний зовлонг нимгэлж, гагцхүү тэдний хэрэгцээнд тулгуурлах бөгөөд хамгийн хүнд нөхцөлд байгаа хүмүүст эн тэргүүнд анхаарал тавина.
ТӨВИЙГ САХИХ
Олны итгэл найдварыг хүлээхийн тулд, Хөдөлгөөн нь сөргөлдсөн талуудын аль нэг талыг баримтлахгүй байх бөгөөд ямар ч үед улс СТРАТЕГИ 2020 төр, арьс өнгө, шашин, үзэл бодлын шинж чанартай сөргөлдөөнд оролцохгүй байна.
БИЕ ДААХ
Хөдөлгөөн нь бие даасан байна. Үндэсний нийгэмлэг нь өөрийн улсын төр засгийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж,улсын хууль тогтоомжид захирагдахын зэрэгцээ ямар ч үед Хөдөлгөөний зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулж байхын тулд өөрсдийн бие даасан байдлыг ямагт хангаж байх ёстой.
САЙН ДУРЫН БАЙХ
Нийгэмлэг нь тусламж үзүүлэх зорилготой сайн дурын хөдөлгөөн бөгөөд ямар ч үед ашиг олохыг эрмэлзэх ёсгүй.
НЭГДМЭЛ БАЙХ
Аливаа улсад нэг л Улаан загалмайн эсхүл Улаан хавирган сар нийгэмлэг байна. Энэ нь бүх нийтэд нээлттэй байх ба хүмүүнлэгийн үйл ажиллагааг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд явуулна.
ТҮГЭЭМЭЛ БАЙХ
Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сар хөдөлгөөнд аливаа нийгэмлэг бүр тэгш эрхтэй байх ба бие биедээ харилцан туслах талаар адил үүрэг, хариуцлага хүлээдгээрээ дэлхийд түгээмэл шинжтэй байна.