Нийтэлсэн өдөр: 2014.09.22, даваа
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс зохион байгуулсан “Нөөцийн удирдлагын систем”-ийн сургагч багш бэлтгэх сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад нийслэлийн зургаан дүүргийн болон Сүхбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн арга зүйчид, СДИ-үүд оролцов.
Уг сургалтаар МУЗН-ийн албан ёсны веб хуудсийг дунд шатны хороодын арга зүйч нарт хүлээлгэн өглөө. Мөн компьютерийн анхан шатны мэдэгдэхүүнүүд болох Microsoft Word, Excel, Powerpoint хэрхэн ашиглах болон мэдээлэл хэрхэн бэлтгэх талаар суралцсан. Нөөцийн системийг хэрхэн ашиглах болон системийн талаар дэлгэрэнгүй мэдлэг олгосонд сургалтын ач холбогдол оршиж байна. Мөн байгууллагын албан майл хаяг авч амжаагүй хороодуудыг дахин хаягжуулсан.
Сургалтыг Английн Улаан загалмайн нийгэмлэгээс санхүүжүүлсэн юм. Дараагийн сургалт энэ оны 10 дугаар сарын дундуур орон нутгийн дунд шатны хороодын арга зүйч, СДИ-үүд зориулагдан зохион байгуулагдна.
Зураг 1.1 Сургалтанд оролцогчид