“Миний Улаан Загалмайн түүх” уралдааны болзол

Нийтэлсэн өдөр: 2014.09.23, мягмар

   

 Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг  нь 1939 онд үүсэн байгуулагдаж, Халх голын тулалдааны талбарт шархадсан цэрэг дайчдад хэнийг ч үл ялгаварлан анхны тусламж үзүүлж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

     2014 онд МУЗН-ийн 75 жил, МУЗН нь Олон Улсын Улаан загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбоонд  нэгдэн орсоны 55 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан монгол орны нийт иргэд, МУЗН-ийн гишүүд дэмжигчдийн дунд  “Миний Улаан Загалмайн түүх” уралдааныг зарлаж байна. 

Нэг. Зорилго

  • МУЗН-ийн түүхэн уламжлалыг түгээн сурталчлах, нийгэмлэгийн үйл ажиллагааны болон ахмад үеийнхний тухай түүхэн фото зураг, баримт бичиг, зурагт хуудас, тэмдэг, ном сонин сэтгүүл зэрэг ховор дурсгалт зүйлүүдийг цуглуулж, МУЗН-ийн Түүхэн альбом, цахим архивын материал  бүрдүүлэх.
  • Хүмүүнлэг үйлс бүтээгчдийг алдаршуулах, залуу үеийнхэнд хүнлэг, энэрэнгүй үзэл төлөвшүүлэхэд чиглэнэ.

Хоёр. Төрөл

1. МУЗН-ийн түүхтэй холбогдсон ховор бүтээл, фото зураг, ном хэвлэл, зурагт хуудас, тэмдэг зэрэг дурсгалт зүйлүүдийг эрэн сурвалжлах, цуглуулах;

2. “Миний Улаан загалмайн түүх” эссэ бичлэгийн уралдаан

Гурав. Хугацаа

2014 оны 9дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 20 хүртэл нэг сарын хугацаатай явагдана.

Гурав. Болзол:

1. Түүхэн ховор зураг, ном хэвлэл, зурагт хуудас,  дурсгалт зүйл цуглуулах

1.1 МУЗН-ийн түүхтэй холбоотой ховор бүтээл, фото зураг, ном хэвлэл, баримт бичгүүдийг цуглуулж, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын  газрын  “Уралдааны комисс”-т  /308 тоот/ ирүүлнэ.

1.2 Уралдаанд ирүүлэх ховор зураг, баримт бичиг, бусад зүйлсийг иргэн өөрөө хүсвэл МУЗН-ийн музейд дурсгаж болно.

1.3 Уралдааны комисс ирүүлсэн дурсгалын ховор зураг, бусад зүйлсийг хуулбарлан авч, музейд болон түүхэн альбомд оруулна.

1.4 Уралдаанд оролцсон бүх хүнд “Дурсгалын диплом” хадгалуулна.

2. “Миний Улаан Загалмайн түүх” эссэ бичлэгийн уралдаан

3. Та МУЗН-ийн тухай  анх сонсч, мэдсэнээс эхлээд  хүмүүнлэгийн  үйл ажиллагааны талаарх өөртэйгээ  болон найз нөхөд, хамаатан садантай холбоотой мартагдашгүй дурсамж, үйл явдал зэргээ  бичих юм. Мөн МУЗН-ийн хөгжлийн тухай өөрийн бодол, үнэлэлт, дүгнэлтээ эссэ  бичлэгт тусгаж болно. 

3.1 Түүхийн эд зүйлс, фото зураг зэргийг  Төв шуудангийн 537 дугаар хайрцаг, Улаанбаатар-13, Сүхбаатар дүүрэг, МУЗН-ийн төв байр  хаягаар болон өөрийн биеэр   авч ирж өгч болно. Эссэ бичлэгийг essау@redcross.mn хаягаар илгээж болно.

3.2 Уралдаанд оролцох хүмүүст насны хязгаар тавихгүй.

Уралдааны шагнал:

Төрөл тус бүрээр

1-р байр -  300 000 төг /өргөмжлөл /

2-р байр -  200 000 төг /өргөмжлөл /

3-р байр-   100 000 төг /өргөмжлөл /

Шагналт байр- 10 өргөмжлөл , дурсгалын зүйлс