Нийтэлсэн өдөр: 2014.07.23, лхагва
Монголын улаан загалмай нийгэмлэг, Японы улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд 2014 оны 7 сарын 2-8 хооронд Айчи, Гифү мужийн зохион байгуулагдсан гишүүн солилцооны хөтөлбөрт Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөдөлгөөнийг төлөөлөн өсвөрийн улаан загалмайн таван гишүүн, нэг багшийн хамт амжилттай оролцоод ирлээ.
Уг солилцооны хөтөлбөрийн хүрээнд:
Японы улаан загалмай хүүхэд залуучуудруу чиглэн зохион байгуулдаг үйл ажиллагаа.
- Айчи мужийн улаан загалмайн хороо
- Бага сургууль болон ахлах сургууль
- Цусны төв
- Улаан загалмайн эмнэлэгийн үйл ажиллагаа мөн Гифү ,Айчи мужтай танилцлаа.
Энэ үеэр Айчи, Гифү мужийн ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн улаан загалмайн үйл ажиллагаа, тэдний онцлогийн талаар илтгэл танилцуулж, харилцан туршлага солилцохоос гадна соёл уламжлал, ёс заншилаас суралцаж. Мөн Монгол, Японы улаан загалмайн хамтын ажиллагаа бэхжүүлэх хүрээнд харилцан тохиролцож 2015 онд Айчи, Гифү мужийн өсвөрийн улаан загалмайн гишүүдийг хамруулахаар боллоо.