Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан
Дорнод аймгийн Халхгол,Матад сумдын нутгаар цас их орж өвөлжилт хүнд байсан бөгөөд одоо хаваржилтын байдал маш хүнд байгаа билээ.МУЗН-ийнзарласан малчдад туслахуриалгындагууАймгийнИТХ-ын тэргүүлэгчид,УЗХ хамтран орон нутагтаа уриалга зарласан юм. Дорнод аймгийн УЗХ ард иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын өгсөн хандив тусламжийг Халхгол суманд хүргэж өгөх ажлыг зохион байгууллаа.
Уриалгаар байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс нийт 6567090 төгрөгний 23 нэр төрлийн бараа материал, дансаар нийт 2090400 төгрөг цугларсан байна. Мөн МУЗН-ээс 2565930 төгрөгний дулаан хувцсыг тусламж болгон малчдад өгсөн байна.
Аймгийн Улаан Загалмайн Хорооны ахлах арга зүйч Х.Чулуунцэцэг, арга зүйч Г.Энхмаа, Н.Үүрцайх нар 4 дүгээр сарын 3 нд аймгийн төвөөс гарч 4 дүгээр сарын 5 нд Халхгол сумын Ялалт баг дээр хүрч зуданд нэрвэгдсэн иргэдэд тусламжийг гардуулан өглөө. Зуданд нэрвэгдсэн Халхгол сумын иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсож сэтгэл зүйн дэмжлэг үзүүллээ. МөнБаянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын илгээсэн хайрцаг дүүрэн хайрыг малчдад гардууллаа.