УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан

УИХ-ын дарга З.Энхболд Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмайн хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн  газрын тэргүүн Мартин Фаллер, олон улсын улаан загалмай хорооны бүсийн хуулийн зөвлөх Ричард Дезгагне, Олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны монгол дахь төлөөлөгчийн  газрын тэргүүн Тор Даниелсон Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболд болон бусад албаны хүмүүс оролцов.

            Уулзалтын эхэнд Н.Энхболд Монголын улаан загалмай нийгэмлэг ирэх оны хоёрдугаар сарын сүүлээр ээлжит их хурлаа хийхээр төлөвлөөд байгаа талаар танилцуулж МУЗН хууль эрх зүйн баримт бичгүүдээ шинэчлэн сайжруулах шаардлагатай талаар мэдээлэв

            Ноён Мартин Фаллер Монголын улаан загалмай нийгэмлэг нь МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хууль, 1949 оны Женевийн конвенциуд, 1977 оны нэмэлт Протоколууд, Олон улсын хүмүүнлэгийн хууль, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний үндсэн зарчмуудыг үйл ажиллагааны үндэс болгон мөрдөж байгаа талаар танилцуулав.

МУЗН-ын эрх зүйн байдлын тухай хууль 2000 оны 4-р сард УИХ-аас батлагдсан бөгөөд нийгмийн хөгжлийн шаардлагаар МУЗН-ын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар 2 тал санал солилцов. Олон улсын улаан загалмай холбоо, хорооны төлөөлөгчид МУЗН нь хүмүүнлэгийн үйлсэд манлайлагч байж, засгийн газартаа туслах хүч болж ажилладаг онцгой статустай, олон нийтийн байгууллага байх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ