МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газар ажилтан шалгаруулж авах тухай

Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан

Дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна

1. Удирдлага, зохицуулалтын газрын дарга
2. Хөтөлбөр-хамтын ажиллагааны газрын дарга
3. Анхан ба Дунд шатны хороо, Сайн дурын идэвхтний сүлжээ хариуцсан ажилтан
4. Төрийн байгууллагатай харилцах асуудал эрхэлсэн ажилтан
5. Олон нийттэй харилцах ажилтан бөгөөд сонин сэтгүүлийн эрхлэгч
6. Хөрөнгө арвижуулах, орлого нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаа хариуцсан менежер
7. Даргын туслах, оффис менежер
8. Мэргэшсэн нягтлан бодогч – 2

 

Тавигдах шаардлага:
1. Олон улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний Үндсэн зарчмуудыг хүндэтгэн мөрдөж ажиллах;
2. Мэргэжлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн, ажлын туршлагатай
3. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
4. Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай

 

Бүрдүүлэх материал:
1. Их дээд сургууль төгссөн мэргэжлийн дипломын хуулбар
2. Иргэний үнэмлэх хуулбар /нотариатаар батлуулсан байх/
3. Өөрийн товч намтар /CV/
4. Өмнөх ажлын газрын ажил байдлын тодорхойлолт
5. Цээж зураг 1%
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүстэй холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүйг анхаарна уу.

 

Дээрх шаардлагыг хангасан, сонирхсон хүмүүсийн материалыг МУЗН төв байрны #301 тоотод 2014 оны 3-р сарын 29-ны өдөр хүртэл хүлээн авна.

 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр