Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан
Нийслэлийн Налайх дүүргийн Улаан загалмай хороо хороодын засаг дарга, бүртгэлийн хэлтэстэй хамтран 2014 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Их БританийнУлаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр“Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь“ төслийн хүрээнд шилжин суурьшигсад болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 50 иргэнд бичиг баримт олгох ажлыг зохион байгуулсан.
Төслийн нээлтэд Бүртгэлийн хэлтсийн ажилтнууд оролцон сургалт явуулж санал бодлоо солилцов. Үүний үр дүнд иргэд халамж үйлчилгээнд хамрагдах,сурч боловсрох, сонгох сонгогдох эрхээр хангагдлаа. Энэхүү ажил 2014 оныг дуустал явагдана.