Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
ЗОРИЛГО
\rМУЗН, Төр, Засгийн хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1946 оны 55-р тогтоол, 1949 Женевийн конвенц, түүний нэмэлт протоколууд, Олон Улсын Хүмүүнлэгийн эрх зүй, Холбооны Эрх Зүйн байдлын тухай, Монгол улсын Засгийн газар, ОУУЗУХСНХолбооны хооронд байгуулсан гэрээ, Монгол улсын Засгийн газрын тухай хууль, МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулагдана.
\r\r
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
\r\r- Олон Улсын хүмүүнлэгийн эрх зүйг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Үндэсний хороотой хамтран ажиллах
\r- МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 10-р зүйлд заасан хүмүүнлэгийн арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар Засгийн газар, орон нутгийн тoр захиргааны байгууллагатай жил бүр гэрээ байгуулан санхүүгийн дэмжлэг авч ажиллах
\r- Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг тoлoвшүүлэхэд чиглэсэн төрийн зарим үйлчилгээг Улаан Загалмайн байгууллагаар гүйцэтгүүлэхтэй холбогдсон санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг төр, захиргааны байгууллагатай зөвшилцөн шийдвэрлүүлэх
\r- Донор, Нийгмийн халамжийн тухай зэрэг хуулийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төр, захиргааны байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллах