Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан
МУЗН-ийн нийгэмлэгийн "Түншлэл" олон улсын хурал болж байна. Дэлхийн 189 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны гишүүн орны хувьд энэхүү хуралд гадаадын Австрали, Ихбритани, Хятад, Финлянд, Нидарланд, Норвеги, Япон, Швейцарь зэрэг орны үндэсний нийгэмлэгүүдийн 18 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцож байна. МУЗН нь Олон Улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Ази номхон далайн бүс нутагт хамраарддаг. Тиймээс бүсийн төлөөлөгчийн газрын тэргүүн ирсэн. Мөн Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайдууд ихээхэн ач холбогдол өгч оролцож байна. Энэ удаагийн Түншлэлийн хурал нь МУЗН-ийн цаашдын үйл ажиллагаанд төдийгүй Монгол Улсын иргэдэд хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулахад шинэ шатанд хүргэх, илүү олон боломжийг нээх ач холбогдолтой гэж үзэж байгаа. Тухайлбал , Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, хөдөлгөөний үзэл санаа, үндсэн зарчмууд, эрх зүйн ойлголтуудыг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэдийн амь нас, амьжиргааг эрсдэл, гамшиг, ослоос сэргийлэх, аврах, нөхөн сэргээх үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх;
нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг олон нийтэд тулгуурлан хэрэгжүүлэх; Иргэдийн оролцоонд тулгуурлан эмзэг бүлгийнхэнд нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах МУЗН-ийн стратеги төлөвлөгөөг бодит үр дүнд хүргэхийг зорьж байна.