Нийтэлсэн өдөр: 2014.06.11, лхагва
Анхны тусламж нь гэмтсэн болон өвчтэй хүнд эмнэлгийн мэргэжлийн тусламж ирэх хүртэл хүний амь насыг аврах хүсэл тэмүүлэл бүхий хүмүүнлэгийн үйл ажиллагаа юм. Байгалын болон хүний үйл ажиллагаанаас гаралтай гамшиг, аливаа осол гэмтэлтэй үед хүний амь насыг аврах, зовлон шаналалыг багасгах, нэрвэгдэгсэдэд туслах, тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж тайтгаруулан хамгаалахад бүхий л бололцоог ашиглаж бэлэн байдлыг хангах нь бидний гол үүрэг билээ. Анхны тусламжийн мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх, давтан сургах, тэднээр дамжуулан сургалтанд хамрагдах байгууллага, олон нийтэд тулгуурласан анхны тусламжийн үйл ажиллагааг өргөжүүлэх, сайн дурын ажиллагаануудыг идэвхжүүлэх зорилго тавин дараах чиглэлийг баримтлан ажиллаж байна. Үүнд:
• Осол гэмтэл түүнээс үүдэлтэй эндэгдлийг бууруулахад хувь нэмэр оруулах
• Осол гэмтлээс сэргийлэх, тохиолдож болох эрсдэл, хүндрэлээс иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн олон нийтийн мэдлэг дадлага, хандлагыг өөрчлөх;
• Олон нийтийн оролцоог дэмжиж, тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн эрүүл мэнд, анхны тусламжийн чиглэлээр орон нутгийн төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
• Гамшиг, ослын үед анхны тусламжийн үйлчилгээ үзүүлэх багийн бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж, анхны тусламжийн бодит үйлчилгээг бий болгох
Анхны тусламжийн саргалтыг ОУУЗХолбооноос эрхлэн гаргасан стандартын дагуу МУЗН-ийн анхны тусламжийн мастер багш нар удирдан явуулна. Анхны тусламжийн үйл ажиллагааны үндсийг олон улсын Улаан Загалмай бий болгосон бөгөөд үндэсний нийгэмлэг, түүний салбарууд баталгаажсан стандарт журмын дагуу дараах шатлалаар зохион байгуулах ба тухайн байгууллагын онцлог байдалд тохируулан өөрчлөгдөж болно. Сургалтын төрөл № Сургалтын төрөл Хичээлийн цаг
1 Анхны тусламжийн лекц (1-3 цаг)
2 Түргэвчилсэн сургалт (4 цаг)
3 Суурь мэдлэг олгох сургалт (8 цаг буюу 1 өдөр)
4 Бүтэн сургалт (24 цаг буюу 3 өдөр)
5 Давтан сургалт (16 цаг буюу 2 өдөр)
6 Тусгай сургалт (40 цаг буюу 5 өдөр)
Сургалтын хөтөлбөр Үндсэн сэдвүүд
1. Анхны тусламжийн танилцуулга
2. Хүний биеийн бүтэц
3. Цусны эргэлтийн систем
4. Амьсгалын систем
5. Мэдрэлийн систем
6. Анхны тусламжийн зарчмууд
7. Ухаан алдах /хажуу байрлал/
8. Ухаангүй байх, амьсгалахгүй байх /Зүрх-Уушигны Сэхээн Амьдруулалт/
9. Бүтэлт
10. Шарх, цус алдалт болон гадны биет
11. Хугарлууд болон үений мултрал
12. Түлэгдэлт ба шалзрах
13. Боох ба гэмтэгсдийг зөөвөрлөх
14. Шок
15. Хордлого
16. Халуурах
17. Хазуулах
18. Харшил
19. Нүдний гэмтэл
20. Анхны тусламжийн иж бүрдэл
Сургалтын хөтөлбөрийг зорилтот бүлэг хүмүүс болон захиалагч байгууллагын онцлогт тохируулан зарим сэдвүүдээр сонгон хөтөлбөрт өөрчлөлт хийж болно. Сонголт хийх сэдвүүд
1. Холер
2. Суулгалт
3. Бруцеллёз
4. Халдварт шар
5. Тарваган тахал
6. Шувууны ханиад
7. Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх
8. Сэтгэлзүйн анхны тусламж
4.3 Сургалтын бүтэц ерөнхий үе шат
Үе шат Агуулга
1. Оршил
2. Танилцуулга
3. Сургалтын дүрэм батлах, бүлгээр ажиллуулах
4. Оролцогчдын сургалтаас хүсэн хүлээж буй сэдвийг цуглуулах, сонголт хийх
5. Анхны тусламжийн талаарх мэдээлэл, мэдлэгийн түвшинг тогтоох /сургалтын өмнөх сургалт/
6. Асуудлын ач холбогдлыг тодруулах
7. Мэдээлэл өгөх, сургалт явуулах
8. Практик, дадал эзэмшүүлэх
9. Сургалтын үр дүнг тооцох, үнэлэх /сургалтын дараах/
10. Хаалтын ажиллагаа Сургалтын нэг цагийг 45 минутаар тооцон, нэг өдрийн сургалтыг 8 цагаас дээшгүй хугацаагаар хийнэ.