Нийтэлсэн өдөр: 2014.10.06, даваа
ГИШҮҮНЧЛЭЛИЙН ТӨРӨЛ
МУЗН -ийн гишүүнчлэл нь Татвар төлөгч гишүүн, Ивээн тэтгэгч гишүүн (онцгой), Гишүүн хүмүүнлэгийн байгууллага гэсэн төрлүүдтэй байна.
Татвар төлөгч гишүүн нь МУЗН-ийн анхан шатны хороонд бүртгэлтэй, үйл ажилагаанд нь манлайлан оролцдог, гишүүний жилийн татварыг тогтмол төлдөг байна.
Ивээн тэтгэгч гишүүн (онцгой) нь МУЗН-ийн анхан шатны хороонд бүртгэлтэй, үйл ажилагаанд тогтмол оролцож, хандив, дэмжлэг байнга үзүүлдэг гишүүн байна. Ивээн тэтгэгч гишүүний хандивын хэмжээ, баталгаажилтыг Дүрэм хэрэгжүүлэх журамд заасны дагуу зохицулна.
Гишүүн хүмүүнлэгийн байгуулага нь МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хууль, энэхүү дүрмийг дэмжин хүмүүнлэгийн үйлсэд хамт олноороо нэгдэн хамтран ажилладаг, Дүрэм хэрэгжүүлэх журамд заасны дагуу хөрөнгө санхүүгийн хандив, дэмжлэг үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон байна.
МУЗН-ИЙН САЙН ДУРЫН ИДЭВХТЭН
МУЗН -ийн Сайн дурын идэвхтэн нь Хөдөлгөөний үндсэн зарчмыг хүлээн зөвшөөрч, оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ МУЗН-ийн аль нэг шатны хороонд бүртгүүлж, Улаан загалмайн үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож, нийгэм, хүний сайн сайхны төлөө сайн дураараа ажилладаг иргэн байна.