Нийтэлсэн өдөр: 2017.01.09, даваа
ЗОРИЛГО
Улаан Загалмайн анхан, дунд шатны хороодыг чадваржуулах, хүний нөөц, гишүүд, дэмжигчид, сайн дурынхныг идэвхижүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрх зүйн таатай орчин, хөрөнгө санхүүгийн нөөц бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг тогтмолжуулж бие даасан байдлыг жигд хангах чадавхи бүхий Үндэсний нийгэмлэг болон хөгжүүлэх явдал юм.
ҮЙЛ АЖИЛЛАГАА
- Байгууллагын хүчин чадлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Сайн дурын идэвхтний менежментийг бэхжүүлэх, удирдлага, арга зүйгээр хангах
- Хөгжлийн хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны төлөвлөлтийн уялдаа холбоог хангаж ажиллах
- МУЗН-н стратегийн зорилго, зорилтыг бүх шатанд сурталчилан хүргэх арга зүйгээр хангах