Нийгмийн халамжийн хөтөлбөр

Нийтэлсэн өдөр: 2015.03.30, даваа

Нийгмийн халамжийн хөтөлбөр

 

Зорилго: ИРГЭДИЙН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН ЭМЗЭГ БҮЛГИЙНХЭНД НИЙГЭМ-СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ НЬ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ.

 

  1. Эмзэг байдлыг бууруулахад олон нийтийн оролцоог  нэмэгдүүлэх
  2. Эмзэг бүлгийнхэнд нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх
  3. Төр, захиргааны төв, орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах

 

БИДНИЙ үйл ажиллагааны үндсэн чиглэл

- Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх

- Гэрийн ойр зуурын ажилд нь туслах /түлээ нүүрс хагалах, ус авч өгөх, юм угаах, сонин уншиж өгөх/

- Зорилтот бүлгийн хүмүүсийг өрхийн эмчийн үзлэгт хамруулах

- Зорилтот бүлгийн хэвтрийн өвчтнийг асран сувилах

- Мэргэшүүлэх сургалтанд хамруулах, улирлын чанартай ажилд зуучлах

- Хүнс, хувцас, ариун цэврийн хэрэглэл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд   тусгай хэрэгслийн туслалцаа үзүүлэх

- Сайн дурын идэвхтнээр дамжуулан Төрийн халамжийн үйлчилгээнд хамруулах, зуучлах

- Халамж өргөөгөөр зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх

 

Хэрэгжүүлж буй төслүүд:

 

- Хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд Британийн УЗН-ийн дэмжлэгтэй “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь” төслийг Багануур, Налайх дүүрэг, Дархан, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар аймгийн УЗХ-оод;

- Европын холбоо ба Финляндын УЗН-ийн санхүүгийн болон техник арга зүйн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Хөдөөгийн нийгэм – эдийн засгийн хөгжлийг дэмжих ” төслийг Архангай, Орхон, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Увс аймгийн УЗХ-дын хүрээнд өндөр настан, өрх толгойлсон эцэг/эх, нэн ядуу, бичиг баримтгүй хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан Улаан загалмайн бүхий л халамж үйлчилгээнд хамруулан ажиллаж байна.