Ус эрүүл ахуйн хөтөлбөр

Нийтэлсэн өдөр: 2014.06.10, мягмар


\rЗОРИЛГО
\rАрд иргэдийг аюулгүй цэвэр усаар хангах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хувийн болон орчны эрүүл ахуйн мэдлэг хандлагыг дээшлүүлэх замаар бохир гараар дамжих халдварт өвчний тархалтыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна.

\r\r

 

\r\r

ҮЙЛ АЖИЛЛАГАА
\rАрд иргэдийг аюулгүй цэвэр усаар хангахад дэмжлэг үзүүлэх
\rГэр хороололын хүн амын ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
\rАрд иргэдийн дунд хувийн болон орчны эрүүл ахуйн мэдлэг, хандлага, зан үйлийг өөрчлөх сургалт, мэдээлэл сурталчилгаа зохион байгуулах
\rУс, эрүүл ахуйн чиглэлийн төр болон ТББ, ОУБ-тай хамтран ажилласнаар үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх
\rГамшгийн үеийн усны хангамж, түүний эрүүл ахуй, хүрээлэн буй орчны эрүүл мэндийн эрсдлийг бууруулах