Нийтэлсэн өдөр: 2014.06.10, мягмар
ЗОРИЛГО
\rДонорын тухай хууль, Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах Төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг төрийн, болон төрийн бус байгууллагуудтай хамтран гүйцэтгэнэ.
\r\r
ҮЙЛ АЖИЛЛАГАА
\r\r- Сайн дурын авлагагүй цусны донор элсүүлэх, эгнээг өргөжүүлэх
\r- Шинэ доноруудаа идэвхижүүлж давтан донор болгох
\r- Доноруудаа алдаршуулан урамшуулах
\r- Үндэсний болон бүсийн түвшинд донор элсүүлэгч сургагч, сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт зохион байгуулах
\r- “Залуу донор - 25” клубуудыг байгуулан үйл ажиллагаандаа татан оролцуулах, донорын эгнээн дэхь залуучуудын эзлэх хувийг нэмэгдүүлэх
\r- Донор элсүүлэгчдийн туршлага солилцох уулзалт-сургалт зохион байгуулах
\r- Явуулын цусны донорын сурталчилгааг өргөжүүлэн, өдөрлөг зохион байгуулж, явуулаар цус цуглуулах
\r- Мэдээлэл, сургалт сурталчилгааны материал боловсруулан хэвлүүлж тараах
\r- Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах