Эрүүл мэндийн анхны тусламжийн хөтөлбөр

Нийтэлсэн өдөр: 2014.10.13, даваа

ЗОРИЛГО
Хүн амд гэнэтийн осол гэмтэл, өвчлөл тохиолдоход гарч болох аливаа хүндрэлүүдийг багасгах зорилгоор эмнэлгийн тусламж авах хүртэл өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг, дадлага, чадвар эзэмшүүлэх замаар тэдний эрүүл мэндийн эмзэг байдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэн, болзошгүй аюул, осол гэмтлээс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.

 

ҮЙЛ АЖИЛЛАГАА
- Үндэсний хэмжээнд Анхны тусламжийн сургагч багш, сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэх сургалт зохион байгуулах
- Төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олны захиалгат сургалт зохион байгуулах
- Үндэсний болон бүсийн хэмжээнд уулзалт өдөрлөг, уралдаан тэмцээн зохион байгуулах
- Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран алсын зайны цуврал хичээл болон сурталчилгаа хийх
- Эрүүл мэнд, анхны тусламжийн чиглэлээр мэдээлэл, сургалт сурталчилгааны материал боловсруулж, олон нийтэд хүргэх