Бид хэн бэ?

Нийтэлсэн өдөр: 2014.10.10, баасан

 

МУЗН нь Олон Улсын Улаан Загалмайн Хороо (цаашид “Хороо” гэх)-гоор 1959 оны 9 дүгээр сарын 15-нд  хүлээн зөвшөөрөгдсөн Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүний нэг хэсэг болно. МУЗН нь Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоонд (цаашид “Холбоо” гэх) 1959 оны 9 дүгээр сарын 15-нд элссэн 84 дэх гишүүн байгууллага мөн. 

Бидний уриа

Хүмүүнлэгийн үйлст хамтдаа

Алсын хараа

Хүмүүнлэгийн үнэ цэнийг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй нийгмийг     хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Эрхэм зорилго

МУЗН-ийн зорилго нь шударга ёсны зарчимд үндэслэн хүнийг яс үндэс, иргэний харъяалал, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, боловсролоос нь үл хамааран хүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад оршино. 

 

Өнөөдрийн үйл ажиллагаа

        Өнөөдөр МУЗН нь 97187 гишүүд дэмжигчид, 8960 гаруй  мэргэшсэн сайн дурынхан, 703 анхан шатны хороо, 32 дунд шатны хороод, 54406 өсвөрийн Улаан загалмайчид, 17025 Залуучуудын Улаан загалмайчид, 4201 Онцгой гишүүд, хүмүүнлэгийн 672 гишүүн байгууллага, 1084 хүндэт донор, 151 Нигүүлсэнгүй үйлстэн, 314 Нигүүлсэнгүй үйлст манлай малчдыг эгнээндээ нэгтгэсэн Хүмүүнлэгийн үндэсний сүлжээ болон өргөжиж байна.