Дэлхийн сүрьеэгийн өдөр- 2014 оны 3-р сарын 24

Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан

Уриа- Орхигдсон гурван саяд хүрье.
Сүрьеэ бол эмчлэгддэг өвчин юм. Гэвч бидний сүрьеэгээр өвчилсөн хүн бүрийг олох, эмчлэх хүчин чармайлт хангалтгүй байна. 
Жилд дэлхий дээр 9 сая хүн сүрьеэгээр шинээр өвчилдөг боловч тэдний 3 сая нь эрүүл мэндийн системийн хяналтаас гадуур үлддэг байна. 
Эдгээр 3 сая хүний ихэнх нь ядуу орнуудад амьдарч байгаа бөгөөд цагаачид, уурхайчид болон хар тамхичид зэрэг нийгмийн хамгийн эмзэг бүлгийн олон нийтэд хамрагдаж байна. 
Сүрьеэгийн эсрэг тэмцлийн гадна хэн ч үлдэх ёсгүй гэдэгт бид итгэдэг. Энэ жилийн дэлхийи сүрьеэгийн өдрөөр бид эдгээр гурван сая хүнийг олох, эмчлэх, ингэснээр сүрьеэгийн үхэлгүй, халдваргүй, шаналалгүй дэлхий болохын төлөөх үйл явцыг хурдасгах дэлхийн нийтийн хүчин чармайлтанд та бүхийг уриалан дуудаж байна.
Гурван сая хүнд хүрэхийн тулд бид өөрсдийн сүрьеэгийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг бүгдэд хүрэх, ялангуяа уг өвчинд хамгийн ихээр өртөж байгаа хамгийн эмзэг бүлгийн хүмүүст хүрэх хэмжээнд хүргэн цар хүрээг нь тэлэх шаардлагатай байна. 
Бид хүмүүст түргэн хугацаанд хүрэх, эмчлэх, эцсийн үр дүнд нь сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд сүрьеэг оношлох, эмчлэх, вакцинжуулах талаар хийх үндсэн судалгаа болон шинэ аргачлалыг хөгжүүлэх, судлах ажилд хөрөнгө оруулах шаардлагатай байна. 
Энэ бүхийг хийж чадвал бид Мянганы Хөгжлийн Зорилтод хүрч ирэх 20 жилийн дотор сүрьеэг нийгмийн эрүүл мэндийн асуудлын хувьд устгах талаар бодитойгоор ярих ажлыг эхлүүлэх боломжтой юм. 
Энэ жилийн дэлхийн сүрьеэгийн өдрийг тохиолдуулан дэлхийн сүрьеэгийн хөтөлбөрийн удирдагчид, эрүүл мэндийн тэргүүн шугамын үйлчилгээг үзүүлэгчдийн зүгээс жил бүр анхаарлын гадуур үлдэж байгаа гурван сая хүнд хүрэх, сүрьеэгээр шаналж байгаа хүн бүхэнд хангалттай оношлогоо, эмчилгээ, асаргааг үзүүлэхийг уриалж байгаа юм. 
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага