Нийтэлсэн өдөр: 2021.12.22, лхагва
Олон Улсын Улаан Загалмайн Хороо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээн”-ийг амжилттай зохион байгууллаа.
7 дахь удаагаа зохион байгуулагдсан уг тэмцээнд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Сити их сургууль, Шихихутаг их сургууль, Их засаг их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг 6 сургуулийн 10 баг оролцсон юм. Тэмцээний тэргүүн байрт Санхүү эдийн засгийн сургуулийн баг, хоёрдугаарт байрт Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн баг тус тус шалгарав. Тэмцээнд түрүүлсэн баг Ази Номхон далайн бүсийн улсуудын дунд зохион байгуулагдах Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрхээ авсан юм.
Уг тэмцээнийг хуулийн оюутнуудын олон улсын хүмүүнлэгийн асуудлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний талаарх ойлголтыг дэмжих, оюутнуудын Англи хэл дээр илтгэх, хуулийн судалгаа хийх ур чадвар гэх мэт ур чадваруудыг нь сайжруулах зорилгын хүрээнд жил бүрэн уламжлал болгон болдогоороо онцлог билээ.
Энэхүү тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Олон улсын хүмүүнлэгийн эрхзүй хариуцсан ажилтан О.Эрдэнэдалай ажиллав.