Нийтэлсэн өдөр: 2021.12.20, даваа
Үнийн санал ирүүлэх урилга
Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн улаан загалмайн хамтран хэрэгжүүлж буй “Сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх” төслийн хүрээнд дор дурдсан даалгаврын дагуу, 2 төрлийн цахим хичээл хийх аж ахуй нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна:
· Moodle платформд тохирдог байх;
· Хичээлийн агуулга interactive шийдэлтэй байх;
· Хичээлийн төгсгөлд шалгалт авдаг, сертификат олгодог байх;
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн, дараах хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/
2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
4. Албан бичиг бүхий үнийн санал /Нийлүүлэх хугацаа/
5. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг гүйцэтгэх багийн танилцуулга
Үнийн саналыг хүлээн авах хугацаа: 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 00 минут
Баримтыг хүлээн авах хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газар