Нийтэлсэн өдөр: 2021.11.12, баасан
Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэй Анхны тусламжийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Анхны тусламжийн гарын авлага хэвлэх, анхны тусламжийн мэдээллийн зурагт самбар хэвлэх ажлыг хийж гүйцэтгэх аж ахуй нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн танилцуулга
2. Бүтээгдэхүүний танилцуулга
3. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
4. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
5. Албан бичиг бүхий үнийн санал /Гүйцэтгэж дуусах хугацааг дурдах/
Үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 00 минут
Баримтыг хүлээн авах хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр – 205 тоот, утас 7777-0508