Асаргаанд байдаг ахмадуудад гэрийн үзлэг хийв

Нийтэлсэн өдөр: 2021.11.16, мягмар


Монголын улаан загалмай нийгэмлэг Геронтологийн үндэсний төвтэй хамтран эмзэг бүлгийн настанд гэрээр тусламж үзүүлэх сайн дурын идэвхтэн бэлтгэлээ. Тодруулбал, асаргаа шаардлагатай настны асран хамгаалагчийг чадавхжуулах 3 өдрийн сургалт зохион байгууллаа. Уг сургалтын гол зорилго нь эрүүл мэндийн шалтгаанаас болж өвчлөлд өртсөн өдөр тутмын өөртөө үйлчлэх чадвар алдагдсан ахмад настанд гэрээр асаргаа сувилгаа үзүүлэх талаарх анхан шатны мэдлэг олгох, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх чадварт сургах зорилготой юм. Сургалтад нийслэлийн төвийн 6 дүүргийн 60 сайн дурын идэвхтэн хамрагдаж, асаргааны талаар мэдлэг олж авсан юм. Мөн энэ үеэр харвалттай, цооролттой, тураалтай 3 ахмадын гэрээр хамтарсан багийн гишүүд, сайн дурын идэвхтэн үзлэг, оношилгоо хийв.