Дунд шатны хороодын арга зүйчид чадавхжуулах сургалт хамрагдав

Нийтэлсэн өдөр: 2021.11.10, лхагва


Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дунд шатны хороодын арга зүйчдыг чадавхжуулах сургалт 2021 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд боллоо. Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн гамшгийн хөтөлбөр хариуцсан арга зүйчид оролцов. Оролцогчид сургалтад хамрагдсанаар дунд шатны хороодын арга зүйчдийн гамшгийн хариу арга хэмжээ авах мэдлэгээ дээшлүүлэх, чадавхыг сайжруулах, дунд шатны хороонд “Тогтвортой ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулах, Гамшгаас хамгаалах тухай хуулийг иргэдэд таниулж, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, Дунд шатны хорооны дарга, арга зүйчдийн ажлын байран дах хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай мэдлэгт суралцлаа.