Сүрьеэгийн үзлэгт 282 хүн хамрагдлаа

Нийтэлсэн өдөр: 2021.11.01, даваа


Монголын улаан загалмай нийгэмлэг “Глобал” сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Улаанбаатар хот дахь гэр оронгүй тэнэмэл иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн дөрөвдүгээр улирлын үзлэг зохион байгуулагдлаа. Үзлэгийг Баянзүрх, Чингэлтэй, Хан-уул дүүрэгтэй хамтран зохион байгуулав. Үзлэгт нийт 282 хүн хамрагдаж, үүнээс 12 иргэнээс эмнэлзүй болон нян судлалын шинжилгээгээр сүрьеэ өвчний халдвар илэрсэн байна. Уг иргэдийг сүрьеэгийн эмчилгээнд хамруулаад байна. 

Энэ үеэр дүүргийн Улаан загалмайн хороодын сайн дурын идэвхтнүүд үзлэгт хамрагдаж буй иргэдэд цай өгч, амны хаалт тараах, гар ариутгах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллажээ.