Нийтэлсэн өдөр: 2021.10.31, ням
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дунд шатны хорооны дарга нарт зориулсан сургалт эхэллээ. Сургалтын үйл ажиллагааг нээж Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа үг хэлсэн юм. Сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн Дунд шатны хорооны дарга нар оролцож байна. Сургалтаар Байгууллагын гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхийн үнэлгээ хийж, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын 2022 оны төлөвлөгөөг хэлэлцэж, Дунд шатны хорооны аюулгүй ажиллагааны нөхцөл байдалд үнэлгээ хийх, Аймаг, дүүргийн улаан загалмайн хорооны бүс дундын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах юм.