Нийтэлсэн өдөр: 2021.10.18, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн хамтран боловсруулсан “Аж ахуйн нэгж байгууллагад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах гарын авлага”-ын хүрээнд “Аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөрөөр сургагч багш бэлтгэх" сургалт эхэллээ. Сургалт 3 хоног үргэлжлэх бөгөөд нийслэлийн 9 дүүргийн Улаан загалмайн хорооны арга зүйч, сайн дурын идэвхтэн хамрагдаж байна.
Сургалтын гол зорилго нь “Аж ахуйн нэгж байгууллагад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах гарын авлага” танилцуулах, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдад гамшгаас хамгаалах мэдлэг, чадварыг олгох, сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөрөөр мэргэжилтэн сургаж бэлтгэх юм.
Сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгал, гамшгийн менежментийн газрын ажилтан П.Амарзаяа, Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор, профессор С.Базаррагчаа, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор О.Сарангэрэл нар чигүүлэн зохион байгуулж байна.