Нийтэлсэн өдөр: 2021.10.17, ням
Монголын улаан загалмай нийгэмлэг Дотоод хэргийн их сургууль дээр Анхан шатны хороо, Гамшгаас хамгаалах хууль, хүмүүнлэгийн үйл ажиллагааг сурталчлах танхим байгууллаа. Тодруулбал, Монголын улаан загалмай нийгэмлэг, Дотоод Хэргийн Их Сургууль хамтын ажиллагааны хүрээнд хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, улаан загалмай нийгэмлэгийн ажилтнуудыг гамшгаас хамгаалах чиглэлээр сургаж, бэлтгэх, гамшгаас хамгаалах тухай хууль, хүмүүнлэгийн үйл ажиллагааг сурталчлах, сонсогчдыг анхны тусламж үзүүлэх чадварт сургахад чиглэж энэхүү Анхан шатны хороо, танхимыг байгуулан тохижуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм.
Анхан шатны хорооны нээлтэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Уур амьсгал, гамшгийн менежментийн газрын дарга Ш.Мөнгөнтуяа, Дотоод Хэргийн Их Сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат болон холбогдох ажилтнууд оролцлоо.