“Коронавируст халдварын цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт онол, практикийн бага хурал боллоо

Нийтэлсэн өдөр: 2021.09.30, пүрэв


ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгээс Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Коронавируст халдварын цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт онол, практикийн бага хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагааг нээж Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Онцгой Байдлын Ерөнхий газрын  дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр нар үг хэлсэн юм.


Энэхүү онол, практикийн бага хурлын зорилго нь коронавируст халдварын цар тахлын үе дэх амьдралын шинэ хэв маягт дасан зохицож буй талаарх бусад улс орны туршлага, сургамжаас суралцах, салбарын болон салбар дундын хамтын ажиллагааг коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хөгжүүлэх, амьдралын шинэ хэв маягт дассан зохицох нөхцөл боломжийг тодорхойлох юм.


Хурлаар “Коронавируст халдвар цар тахлыг даван туулах чадавхад хийсэн шинжилгээ, цаашид авах арга хэмжээ” сэдвээр Гамшиг Судлалын Хүрээлэнгийн захирал, доктор, хурандаа Ж.Амгалан, Коронавируст халдварын цар тахлын үед үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн талаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин, “Гамшиг, ослын үеийн харилцан ажиллагааны онол, арга зүйн үндэс” Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан  доктор, профессор П.Цэдэв, “Ковид-19 цар тахлын хөл хорио хүүхдийн хөдөлгөөний идэвх, дэлгэц ширтэх хугацаанд нөлөөлөх нь” Анагаах ухааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Б.Батболд, “Нийгмийн ноцтой байдал үүссэн үед халдварын голомтоос мэдээлэл цуглуулах цахим мэдээллийн программыг нэвтрүүлсэн үр дүн” АШУҮИС, докторант Б.Мөнх-Ундрах, “БНХАУ-ын цар тахлын дэгдэлтийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн” Үндэсний Батлан Хамгааллахын Их Сургуулийн  төвийн дарга, доктор, дэд профессор, хурандаа Б.Эрдэнэчимэг,  “Коронавируст халдварт цар тахлын үе дэх амьдралын шинэ хэв маягт дасан зохицох чиглэлээр дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй зарим нийтлэг арга хэмжээ” Стратеги судалгааны хүрээлэнгийн докторант П.Батжаргал нар тус тус илтгэл тавьж, мэдээлэл өгөв. 


Уг онол, практикийн бага хурлыг зохион байгуулсанаар коронавируст халдварт цар тахлын үеийн шинэ хэв маягт дассан зохицоход салбаруудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэрийг гаргах аргазүйн талаар зөвлөмж гарах, шинэ хэв маягт дассан зохицоход шаардлагатай аргазүй, аргачлалын талаарх оролцогч талуудын мэдлэг, ойлголт нэмэгдэнэ, талуудын харилцан мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагаа сайжрах юм.