Битүүмжилсэн үнийн санал ирүүлэх урилга

Нийтэлсэн өдөр: 2021.09.20, даваа


Монголын улаан загалмай нийгэмлэг, Глобаль сангийн дэмжлэгтэй “Коронавируст цартахлын хариу арга хэмжээ” хөтөлбөрийн хүрээнд эмзэг бүлгийн 100 өрхөд 6 сарын турш ариун цэврийн багц олгох ажлын хүрээнд доор дурдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Ариун цэврийн багц тус барааны үзүүлэлт

Бүтээгдэхүүн

Тоо, ширхэг

Үзүүлэлт, стандарт

1

Гарын саван

3 ш

MNS 0241:1998, 99,9% Бактерийн эсрэг үйлчилгээтэй

2

Гар халдваргүйжүүлэгч

1 ш

MNS 6159:2010, 99,9% халдваргүйжүүлэгчтэй

500 мл савлагаатай

3

Шүдний оо

1 ш

MNS 5448:2005,  MNS 5449:2005 лабораторийн шинжилгээ хангасан,

100 мл савлагаатай

4

Амны хаалт

20 ш

MNS 6623-2 : 2016 лабораторийн шинжилгээ хангасан,

5

Шампунь

1 ш

MNS 4615:1999, 250-300 мл савлагаатай

6

Угаалгын нунтаг

1 ш

MNS 4611:1998, 1 кг савлагаатай

7

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл

1 ш

23 см, 8-10 ширхэгтэй

8

Ариун цэврийн цаас

2 ш

MNS 4273:1995, 3 давхар

Битүүмжилсэн үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.

Бичиг баримтын жагсаалт:

1. Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/

2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар

3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг

4. Албан бичиг бүхий битүүмжилсэн үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/

5. Бүтээгдэхүүний дээж, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээний бичиг

6. Компанийн сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан

Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн 12 цаг 00 минут.

Битүүмжилсэн баримтыг хүлээн авах: МУЗН-ийн Төв байр, 206 тоот

Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр. СБД 1-р хороо, Улаанбаатар хот, Утас (+976)-77770508-110