Битүүмжилсэн үнийн санал ирүүлэх урилга

Нийтэлсэн өдөр: 2021.09.20, даваа


Монголын улаан загалмай нийгэмлэг, Глобаль сангийн дэмжлэгтэй “Коронавируст цартахлын хариу арга хэмжээ” хөтөлбөрийн хүрээнд эмзэг бүлгийн 450 өрхөд 6 сарын турш хүнсний багц олгох ажлын хүрээнд доор дурдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Хүнсний багц тус бүрийн барааны үзүүлэлт

Бүтээгдэхүүн

Хэмжээ

Үзүүлэлт, стандарт

1

Цагаан гурил

20 кг

Top of Form

Бүтээгдэхүүн нь хүний ахуйн хэрэглээнд нийцсэн бөгөөд бат бөх, зах зээлд нийлүүлэх чанарын шаардлага хангахуйц байна. Bottom of Form

2

Цагаан будаа

10 кг

Цагаан буюу цагаан шаргал өнгөтэй, генийн өөрчлөлтгүй, чийглэгийн дээд хэмжээ нь 14%

5 кг-аар савласан байна.

3

Ургамлын тос

2 литр

Бүтээгдэхүүн нь хольцгүй/ тунгалаг байна. Хэвийн бус амт, үнэргүй байна. Бүтээгдэхүүнийг хайлуулсны дараа энэ нь тунгалаг байх бөгөөд аливаа тунадас/ шаар үүсэхгүй байна.

1 литрээр савласан байна.

4

Нунтаг элсэн чихэр

2 кг

Цагаан өнгийн элсэн чихэр, цэвэршүүлсэн болон сахар түрхсэн,  чихрийн нишингэ болон чихрийн манжин орц найрлагад орсон байна.

5

Гүрж ногоон цай \дугуй булантай цай\

1 блок

Цайны чанарт сөрөг нөлөө үзүүлэхгүй материалаар хийгдсэн стандарт битүүмжлэгдсэн сав баглаанд савлагдсан сэнгэсэн хурц үнэр болон сөрөг нөлөөгүй/ эрүүл боловсруулсан навчаар үйлдвэрлэсэн цай байна.

6

Давс

1 кг

Иоджуулсан давс. Далай буюу газраас олборлосон натрийн хлорид.

7

Гоймон

3 кг

MNS 142:1985,

8

Махан таташ

500 – 600 гр

MNS 1563:2007

250 -300 гр-аар савласан байна.

Битүүмжилсэн үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.

Тээвэрлэх нөхцөл: 450 багцыг 2021 оны 10 сараас 2022 оны 3 сар хүртэл хугацаанд сар бүр нийлүүлнэ. Бичиг баримтын жагсаалт:

1. Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/

2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар

3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг

4. Албан бичиг бүхий битүүмжилсэн үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/

5. Бүтээгдэхүүний дээж, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээний бичиг

6. Компанийн сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан

Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 12 цаг 00 минут. 

Битүүмжилсэн баримтыг хүлээн авах: МУЗН-ийн Төв байр, 206 тоот

Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр. СБД 1-р хороо, Улаанбаатар хот, Утас (+976)-77770508-110